“ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ-ХЯНАЛТТАЙ ОРЧИН” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар хамтран Олон Улсын Найрамдал төв Чингэлтэй дүүргийн хэв журмын урамшилт эргүүл, гудамж байрны нийтийн эргүүлүүдийн “Иргэдийн оролцоотой-Хяналттай орчин” зөвлөгөөнийг 05 дугаар сарын 04-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, ГХУСАЗСЗ-ын дэд дарга Ж.Эрдэнэбат, Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга, ГХУСАЗСЗ-ийн гишүүн Ц.Алтанцацрал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, ГХУСАЗСЗ-ийн гишүүн А.Дамцагдорж, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, дэд хурандаа Ө.Эрдэнэхүү, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга дэд хурандаа Д.Сүрэн, Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Сүхбат, Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Я.Жаргалсайхан, Дүүргийн прокурорын газрын дарга Д.Булганцэцэг, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцэгээ нар оролцож мэдээлэл хийлээ.

2016 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар санаачлан дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн хяналтыг бий болгох хүрээнд 19 хорооны гудамж,  байр бүрт Нийтийн эргүүл, Хэв журмын урамшилт эргүүл, жижүүр гээд нийт 900 гаруй иргэдийг томилон ажиллуулж эхэлсэн юм. Ингэснээр дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 5.7 хувиар буурч, үүнийг дагаад илрүүлэлт 2.2 хувиар өссөн байна.

Зөвлөгөөний үеэр дүүргийн хөгжил хувь нэмэр оруулсан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг үнэлж ИТХ, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсээс шагнаж урамшууллаа. Зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн 19 хорооны гудамж байрны нийтийн эргүүл, хэв журмын урамшилт эргүүл 700 гаруй хүмүүс оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook