“МОД ТАРИХАД ИРГЭДИЙН ОРОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

“Ногоон дүүрэг” хөтөлбөр, мод тарих үндэсний өдөр” ойн тухай хууль”-ийн 31.1-д заасны дагуу 2017 оны бүх нийтээр мод тарих өдрийг Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын А/83 дугаар тушаалын дагуу 2017 оны 05 сарын 13-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ өдөртэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэдийг мод тарихад уриалж, тэднийг дэмжих ажлыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас санаачлан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Ногоон дүүрэг” хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1-19 дүгээр хорооны иргэдэд “Ногоон байгууламжид  таригдсан мод сөөгний усалгаа, арчилгаа” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтаар мод тарих аргачлал, ургуулах, ногоон байгууламж бий болгох, усалгаа арчилгааны талаар зөвлөгөөг өглөө. БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мод тарихад иргэдийн оролцоо, эрх зүйн тогтолцоо, “Ногоон төгөл” ХХК-ийн захирал Б.Гомботуяа “Ногоон байгууламжид  таригдсан мод сөөгний усалгаа, арчилгаа” сэдвээр тус тус сургалт хийж, иргэдтэй туршлагаасаа хуваалцаж, сонирхсон асуултад нь хариулав. Сургалтад оролцсон иргэдийг далан хальс, тэхийн шээг, голт бор зэрэг гурван төрөл мод, суулгацаар урамшуулсан юм.

 

Leave a Reply

  • Facebook