ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 25 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Өнөөдөр буюу энэ сарын 5-ны өдөр дүүргийнхээ хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим Иргэдийн нийтийн Хурлын дарга, Засаг дарга, Ахмадын хорооны дарга нарт Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн медал гардууллаа. Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Төсөл хариуцсан Засаг даргын Орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Ахмадын хорооны дарга А.Зул нар гардуулан өгсөн юм.

Leave a Reply

  • Facebook