ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН СУВИЛАГЧ НАРЫГ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРУУЛНА

 

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд дүүргийн эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эмнэлэгийн ажилтнуудыг чадваржуулах, тэдний ажиллах орчин нөхцлийг сайжруулах, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажил зохион байгуулагдаж байгаагийн нэг өнөөдөр тохиолоо.

Олон улсын сувилагч нарын өдрийг тохиолдуулан Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагчдыг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Өрхийн сувилахуйн мэрэгшүүлэх сургалтад хамруулахаар боллоо. Тус сургалтад өрхийн эрүүл мэндийн төвийн 15 сувилагч хамрагдах бөгөөд сургалтыг нээлтийг 2017.05.05-ны зохион байгууллаа.

Нээлтэд Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, АШУҮИС-ын Өрхийн анагаах ухааны тэнхимийн эрхлэгч н.Мягмарцэрэн нар оролцож амжилт хүсч, үг хэллээ. Мөн үеэр сургалтад хамрагдах 15 сувилагчтай тогтвор суурьшилтай ажиллах гэрээ байгуулж “Судлаач-8” онол практикийн бага хурлын шилдэг судалгааны ажлуудын танилцуулга хийгдсэн юм.

Дашрамд дурдахад Эрүүл мэндийн төвийн сувилагч, Этүгэн Их сургуулийн магистурант Г.Болортуяа, АШУҮИС-ын Өрхийн анагаах ухааны тэнхимийн эрхлэгч н.Мягмарцэрэн нар багш шавийн барилдлага тогтоолоо.

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook