“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2017” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд бага насны хүүхдийг зам, тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд 18 цэцэрлэгийн 216 хүүхэд, 36 багш оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос тэргүүн байранд 33 дугаар цэцэрлэг, удаах байруудад 108, 154 дүгээр цэцэрлэгийн баг хамт олон тус тус шалгарсан байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook