УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2017 оны 05 дүгээр сарын 9-ны өдөр боллоо. Нийслэлийн болон дүүргийн Удирдах ажилтны өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг , даалгаврын биелэлтийн талаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцуулав. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн талаар болон дүүргийн 14 хоногийн нөхцөл байдлын тухай мэдээллээ. Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах үүднээс дүүргийн нутаг дэвсгэр, гудамж талбайд байгаа таггүй муу усны  нүхийг бөглөх, хяналттай байх талаар анхаарууллаа.  Зөвлөгөөний төгсгөлд цаг үеийн  холбогдолтой үүрэг, даалгавар өгч ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook