ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 17 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД САХА УЛСАД ЗОЧЛООД ИРЛЭЭ

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Оросын Холбооны Улсын Сахагийн Бүгд Найрамдах Улсын Ханагалаский улус (дүүрэг) хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулан, боловсрол, урлаг, спорт, монгол угсаатны соёлын солилцооны чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.

Саяхан Саха (Якут)-ийн үндэсний бөх болох “Хапсагай бөх”-ийн нөхөрсөг тэмцээнийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас амжилттай зохион байгуулж, монгол угсаатан ахан дүүс харилцан нөхөрлөх, хүүхэд залуучууд спортоор хичээллэх боломжийг олгосон билээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 8 багш, 25 сурагч Саха улсын Мохсоголлохын сургуулиар зочлоод ирлээ.

Энэ хүрээнд багш, сурагчид биe биeнээсээ суралцсан, соёл уламжлалаа сурталчилан хамтран ажиллах шинэ санал, санаачлага, туршлагыг хуримтлуулан ирсэн байна.

Хоёр орны хүүхдүүд харилцан нөхөрлөж, багш нар ажлын туршлага солилцон, монгол уламжлал ёс заншлаа урлагийн тоглолт, спорт, хичээл сургалтын үйл ажиллагаагаар дамжуулан бие биедээ сурталчилсан байна.

Сургуулиудын хамтын ажиллагааг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэмжиж хамтран ажилласан байна.

 

Leave a Reply

  • Facebook