Үзсэн: 335

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дүүргийн 19 хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11.00 цагт Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо.

Шуурхай хуралдаанаар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн О.Пүрэвсүрэн танилцууллаа. Шуурхайд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Үүнд: бүх нийтийн мод тарих өдрөөр хороод аж ахуй нэгж, иргэдээ идэвхтэй оролцуулах,  2017 оны 05 дугаар сарын 11, 12-нд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтын хүрээнд хороод өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, Нийслэлийн Засаг дарга Чингэлтэй дүүрэгт ажиллах талаар болон бусад чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

 

Leave a Reply

  • Facebook