Үзсэн: 323

ДЭД БҮТЦИЙН ХЯНАЛТ-ТАНЫ ОРОЛЦОО СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Дэд бүтцийн хяналт-Таны оролцоо” сэдэвт сарын аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, СӨХ-ын гүйцэтгэх захирал, дүүргийн холбогдох хэлтсийн мэргэжилтэн, эрчим хүчний болон орон сууц нийтийн аж ахуйн инженер техникийн 62 ажилтанд дэд бүтцийн хяналтын чиглэлийн холбогдох хууль, дүрэм журмыг танилцуулах зорилгоор 2017.05.10-ны өдөр Улаанбаатар Эрдэм их сургуулийн хурлын танхимд сургалт зохион байгууллаа.
Суралтанд НМХГын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн чиглэлийн 7 улсын /ахлах/ байцаагчид оролцож, мэргэжлийн чиглэлээр сургалт хийж, санал хүсэлтийг нь сонсож хамтран ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook