БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДРИЙГ УГТАН ХОРООНЫ НИЙГМИЙН АЖИЛТНУУД МОД ТАРИВ

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хороодын нийгмийн ажилтнуудаас санаачлан 25 бүтээлч ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд  “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтан дүүргийн “Тохижилт үйлчилгээний компани”-иас мод тарих зөвлөгөө авч 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр  Чингэлтэй хайрхан уулын “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн”-д 30 ширхэг хайлаас сөөг тарилаа.

Leave a Reply

  • Facebook