ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЛТ БОЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/11 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын 07 тоот захирамжийн дагуу  2017 оны 05 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдаж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтад Чингэлтэй дүүргийн төр захиргааны байгууллагын болон хувийн хэвшлийн 85 аж ахуй нэгж байгууллагын 1352 албан хаагч хамрагдлаа.

2017 оны 5 дугаар сарын 11-ны өдөр 6 цагийн байдалд штабын дадлага, албадын өндөржүүлсэн бэлэн байдлын үзлэг  хийнэ. Тухайлбал газар хөдлөлт, үер ус, ой хээр, хүн мал, нүүлгэн шилжүүлэлт гэсэн 5 цагийн байдалд штабын дадлага сургуулилт хийх бол 5 дугаар сарын 12-ны үндсэн дадлага сургуулилтаар гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт үргэлжлэх юм.

 

Leave a Reply

  • Facebook