ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО    

Мэргэжлийн Нягтлан бодогчдын ёс зүйн  дүрмийн дагуу Тангараг  өргөх ёслолын үйл ажиллагаа 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагт Тусгаар тогтнолын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн төсөвт байгууллагуудын 19 нягтлан бодогч, аж ахуйн нэгж байгууллагуудын 31 нягтлан бодогч нар оролцлоо.

Мөн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд “Мэргэжлийн нягтлан бодогчдын  ёс зүйн дүрэм”-ээр Монголын Нягтлан Бодох Хүрээлэнгийн тэргүүн Монгол улсын Гавьяат эдийн засагч, доктор, профессор Л.Дондог лекц уншиж, мэргэжлийн үнэтэй зөвлөмж өгсөн нь мэргэжлийн боловсон хүчний цаашид ажиллах урам зориг, идэвхийг өрнүүлсэн үйл явдал боллоо.

САНХҮҮ,ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook