ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 33 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН БАГ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

 

Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, таниулах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх зорилгоор 1982 оноос эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн тэмцээн 34 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогч баг бүр хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох богино хэмжээний шторк бэлтгэн олон нийтэд сурталчилж байгаагаараа онцлогтой болж өнгөрлөө.

Тэмцээний тэргүүн байранд Нийслэлийн хүүхдэд ээлтэй, Чингэлтэй дүүргийн Тэргүүний 33 дугаар цэцэрлэгийн хамт олон шалгарч цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

 

 

 

Leave a Reply

  • Facebook