“1000 БҮТЭЭЛ, 1000 САНАА” ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн “Цэгээр наадъя” төсөлт ажлын тайлан буюу “1000 БҮТЭЭЛ, 1000 САНАА” сэдэвт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 1000 бүтээлийн үзэсгэлэн Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.

Тус дүүргийн Боловсролын хэлтэс, “СӨБ-ын шинэчлэл” ТББ хамтран “Цэгээр наадъя” төсөлт ажлыг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Төсөлд  Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн  84 багш, 7000 хүүхэд хамрагдсан. Төсөлт ажлын зорилго нь “Цэг холбон хялбар аргаар зурлага бичиж, зурлагаа ашиглан хүүхэд бүр хүссэн дүрсээ үүсгэн зурж будах, тоо бодох, өгүүлбэр зохиох зэргээр хүүхдийн бүтээлч сэтгэхүй, баруун тархины хөгжлийг дэмжиж, хэл яриаг хөгжүүлж, цэцэрлэгийн багш нарын сайн туршлагыг түгээх, төр болон ТББ-ын түншлэлийг дэмжиж, хамтдаа хөгжихөд оршиж байгаа юм.

Тайлан үзэсгэлэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол нар оролцож, бүтээлийн үзэсгэлэнтэй танилцаж, багш нарт шагнал гардуулж, эцэг эх, багш, хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүллээ.

“Цэгээр наадъя” төсөлт ажлыг хэрэгжүүлснээр цэцэрлэгийн багш хүүхдүүдэд дараах  өөрчлөлтүүд гарсан байна. Үүнд:

Хүүхдэд гарсан өөрчлөлт:

  1. Гарын жижиг булчинг хөгжүүлж, зурж бичих дадалд суралцсан
  2. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, бүтээлийн сантай болсон
  3. Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжихэд хамтран оролцдог болсон
  4. Хүүхдэд, өөртөө итгэлтэй зан чанар төлөвшиж, бие даах чадвар нэмэгдсэн

Багшид гарсан өөрчлөлт:

  1. Хүүхдийн хөгжлийн түвшинг тогтоох судалгааны баримттай болсон
  2. СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн агуулгын хүрээнд хүүхдийн оюун ухаан сэтгэлгээг нэгдмэл байдлаар хөгжүүлэх аргад суралцсан
  3. Хүүхдийн ахисан түвшинг үнэлэхэд ашигласан

Leave a Reply

  • Facebook