ХОТОД МАЗААЛАЙ “МЭНДЭЛЛЭЭ”

Баянхонгор аймгийн харьяат, МЗЭ-ийн шагналт зохиолч Хүнбишийн Дэмбэрэлийн “Мазаалай” хэмээх үлгэрийн ном мэндэллээ. Дэлхийд ганц Монгол оронд минь тоотой цөөн үлдсэн говийн баавгай хэмээх мазаалайг хамгаалах, мазаалайгаар дамжуулж ан амьтан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг хүүхэд багачууддаа өвлүүлэн төлөвшүүлэх зорилгоор бичсэн уг бэсрэг үлгэрийг кирилл бичгээс гадна монгол бичигт буулган, дэлхий нийтийн хүртээл болгохын тулд англи хэлрүү мөн хөрвүүлжээ. Бие жижиг ч бэлчээр томтой энэхүү бүтээлийн нээлтийн ёслолд Монголын оюуны ертөнцийн цуутай төлөөлөгчид болох СГЗ профессор Л.Дашням, СГЗ, орчуулагч Г.Аким, МУБИС-ийн хүндэт профессор, зөвлөх багш Г.Лхаахүү нараас гадна хонгор нутгаас төрөн гарсан яруу найрагч, хүүхдийн зохиолчид, Х.Дэмбэрэл зохиолчийн ар гэрийнхэн, уг номыг ивээн тэтгэсэн “Говийн мазаалай хамгаалах сан”-ийн хамт олон зэрэг урлаг соёлын төлөөллүүд цөөнгүй цугласан юм. Энэ үеэр “Говийн мазаалай хамгаалах сан”-аас ЕБС-ийн сурагчдын дунд зарласан гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэж, уртын дууч Дорждагва нарын уран бүтээлчид ая дууны мэнд хүргэж, МҮОНТ-ийн хөтлөгч Ганбаатар цугласан олонд уг номыг уншиж сонирхууллаа.

 

Leave a Reply

  • Facebook