ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙН ӨНГӨ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Дүүргийн 25 жилийн ойн хүрээнд 19 дүгээр хорооны санаачлан хийж хэрэгжүүлэх бүтээлч ажлын нэг болох олон улсын гэр бүлийн өдрийг угтаж “Жаргалтай гэр бүл бидний ирээдүйн өнгө” өдөрлөг өнөөдөр боллоо. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, 19 дүгээр хорооны Засаг дарга Н.Оюунгэрэл, ИНХ дарга Л.Буян, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Ганчимэг нар оролцлоо. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн гэр бүлүүдэд гэр бүлийн үнэ цэцийн талаар гэр бүл судлаач Нарантуяа лекц уншлаа. Дүүргийн Засаг дарга болон удирдлагууд залуу гэр бүлүүдэд гэрлэлтийн гэрчилгээ, хуримын бөгж, шинээр төрсөн хүүхдүүдэд төрсний гэрчилгээ гардуулсан юм.


Leave a Reply

  • Facebook