ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС МАШ САЙН ҮНЭЛГЭЭ АВЛАА

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт 2017 оны 05 дугаар сарын 11, 12-ны өдөр Чингэлтэй дүүрэгт явагдаж дууслаа. Нийслэлийн Засаг даргын 2017 А/11 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын 07 тоот захирамжийн дагуу энэхүү сургалт явагдсан. Иж бүрэн сургалтаар газар хөдлөлт, үер ус, ой хээрийн түймэр, хүн малын гоц халдварт өвчин, нүүлгэн шилжүүлэлт гэсэн 5 цагийн байдалд штабын дадлага сургуулилт хийж өнөөдөр дүнгээ гаргалаа. Штабын дадлагад оролцсон онцгой комиссын баг бүрэлдэхүүн өгөгдсөн цагийн байдал тус бүрд үүргийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан байна. Дадлага сургуульд нийт 100 гаруй байгууллагын 1358 албан хаагч хамрагдаж 91,2 хувь буюу Маш сайн гэсэн үнэлгээ авлаа.

 

Leave a Reply

  • Facebook