ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  АЖИЛТНУУДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Хүн амыг эрүүл, баталгаатай хүнсээр хангах зорилтын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудийн “Үдийн цай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэгч болон хоол үйлдвэрлэл үйлчилгээний ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Олон улс дахь сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” ба “Үдийн цай хөтөлбөр”-ийн өнөөгийн байдал сэдэвт сургалтыг 2017 оны 05-р сарын 13-ны Бямба гарагт Чингэлтэй дүүргийн хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалтад Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн нийт 18-н сургуулийн цайны газрын түрээслэгч, тогооч, сургуулийн эмч, эцэг эхийн зөвлөлийн гишүүн 50 гаруй хүн хамрагдсан.

Сургалтад оролцогчдын зүгээс:

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудыг онол, дадлага хосолсон мэргэшүүлэх цогц сургалтад тогтмол хамруулах

Сургуулийн захирал, сургалтын менежер, бага ангийн багш нарыг хүүхдийн эрүүл мэнд, хоол хүнсний ач холбогдлын талаар мэдлэг олгох  сургалт, арга хэмжээнд цаашид оролцуулах санал гаргалаа.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

 

Leave a Reply

  • Facebook