СПОРТ ЯВГАН АЯЛЛЫН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

ингэлтэй дүүргийн 25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулагдсан Спорт явган аяллын нээлттэй тэмцээнд нийт 21 баг мэдүүлэг өгч техникийн зөвлөгөөнд оролцсоноос Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүргийн 18 багийн 144 тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Монголын спорт аяллын холбоотой хамтран хүүхэд багачуудын эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, амьдрах арга ухаанд сургах, байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах, танин мэдэхүйн хүмүүжил олгох, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой зохион байгуулсан тус тэмцээн 2017 оны 05 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд болсон.

Тэмцээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн н.Чагнаадорж дасгалжуулагчтай баг тамирчид тусгай байрыг эзэллээ. Шилдэг дасгалжуулагч багшаар 50 дугаар сургуулийн багш н.Доржнамжин, 49 дүгээр сургуулийн багш н.Пүрэвсүрэн нар шалгарсан бол шилдэг тамирчин сурагчаар 17, 61, 57 дугаар сургуулийн сурагчид шалгарсан байна.

Leave a Reply

  • Facebook