Үзсэн: 379

72 ДУГААР СУРГУУЛЬ ШИНЭ УРЛАГ ТАНХИМАА ХҮЛЭЭН АВЛАА

Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургууль урлагийн шинэ танхимаа хүлээн авлаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шинэ танхимын тохижилтыг хийж ийнхүү хүлээлгэн өгсөн нь багш сурагчдын талархлыг хүлээгээд байна. Нийт 50 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж сургуулийн урлаг танхим бэлэн болжээ. Танхимын нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга  Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол болон багш сурагчид оролцлоо. Танхимын нээлтэд 72 сургуулийн авьяаслаг сурагчид морин хуурын аялгуугаар бэлэг барилаа.

 

Leave a Reply

  • Facebook