Үзсэн: 297

ЯВГАН ЗАМЫГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 39 дүгээр сургуулийн урд далангийн хэсгийг эко хавтан болгохоор ажил эхлээд байна. Энэ ажлын хүрээнд 39 дүгээр сургуулийн хашааны дагуу явган зам болон хайс, хашлага хийхээр төлөвлөжээ. Тохижолтын ажлыг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК гүйцэтгэж байна.

Мөн 2 дугаар хорооны “Алтжин” бөмбөгөрийн замын урд талын авто замыг өргөсгөн явган замыг шинэчлэх ажил хийгдэж эхэллээ. Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани уг ажлыг мөн гүйцэтгэнэ.

Leave a Reply

  • Facebook