Үзсэн: 477

ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВИХ ТРАСС ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ

Чингэлтэй дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Самбалхүндэвийн эргэмжийн газраас Дэнжийн мянгын авто замтай нийлэх 0.52 км авто замын ажил хийгдээд дуусах гэж байна. Уг ажлын хүрээнд авто замын дагуу явган хүний зам тавих трассыг чөлөөлөх ажил хийгдлээ. Дүүргийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Газрын алба, Онцгой байдлын хэлтсийн байцаагч, хорооны Засаг дарга, ИНХ-ын дарга нар тухайн газар дээрх 3 айлын эзэдтэй уулзалт хийсэн байна. Өмчилсөн газрын хяналтын хэмжилтийг кадастрын зураглалын компаниар хийлгэж газраа зохих зөвшөөрөлгүй сунгасан трасст орсон 3 айлын хашааг татуулах ажлыг өнөөдөр зохион байгуулжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook