Үзсэн: 232

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРОО “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн 25 жил, 11-р хорооны 60 жилийн ойн хүрээнд “Бүтээлч инээмсэглэл” багийн зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2017 оны 05 сарын 16-ны өдөр амжилттай явагдаж өнгөрлөө.

Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Цэнгэлжаргал хайрхан ӨЭМТ зэрэг хэлтэс албадууд иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай хүргэн шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллалаа.

Мөн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд цахилгаан халаагуурын “Монватт” ХХК, “Мегахейт” ХХК, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Хяналтын камер худалдаа, суурилуулалтын “Төгс Электроникс” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд тус тусын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл хийн иргэдэд бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй үнээр санал болгосон юм.
Өдөрлөгийн үеэр 11-р хорооны “Хамтарсан баг”, “”Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх баг” болон ажлын албаны зүгээс иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook