Үзсэн: 148

“ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

встрали Улсад их, дээд сургууль төгссөн 5 эмэгтэйн санаачлагаар “ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ“ төслийг ерөнхий боловсролын 5 дугаар сургууль дээр 3 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон ажлуудыг санаачлан хийсэн байна. Нийт 43 ширхэг замын босоо тэмдэглэгээ, 600 метр зайд 10.000 ширхэг хайлаас буюу ургамлын хашлага хийсэн бол 84,6м2 замын хэвтээ тэмдэглэгээ, гэрлэн дохио, хурд хэмжигч, камер гэх мэтийг хийхээр төлөвлөж, холбогдох мэргэжлийн байгууллагуудад уламжлан шийдвэр гаргуулсан байна.

Мөн багш, сурагч, эцэг эхчүүдийн дунд зам тээврийн осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хүн нэг бүр ханган ажиллах, хамтран хэрэгжүүлэх арга замуудын талаар цуврал сургалтуудыг зохион байгуулсан. Сурагчдын дунд 4 төрлийн тэмцээн уралдааныг явуулжээ. Үүнд:

  1. 2-4 дүгээр ангийн сурагчдын дунд “Зогсоод хараад гарцаар гарцгаая “ дууны уралдаан зарлан АУБ, хөгжмийн багш нар сурагчдад зааж сургасан бөгөөд уралдаанд нийт 1100 хүүхэд хамрагдсан.
  2. 5-6 дугаар ангийн сурагчдын дунд “Замын хөдөлгөөн миний айдас” гар зургийн уралдааныг зохион байгуулж 374 сурагч оролцсон байна.
  3. 6-8 дугаар ангийн сурагчдын дунд “Хэрвээ би шийдвэр гаргагч байсан бол замын хөдөлгөөнд” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан
  4. 9-12 дугаар ангийн сурагчдын дунд Замын хөдөлгөөн талаар илтгэлийн уралдаан зэргийг зохион байгуулан төслийн багийнхан уралдааны шилдгүүдэд шагналыг гардуулан өгсөн байна.

Мөн 4-8 дугаар ангийн сурагчдын дунд сорил шалгалт авах, Замын хөдөлгөөний хяналтын хуудас 1 сарын турш хөтлүүлэх ажлуудыг хийжээ.

Төслийн хаалтын үйл ажиллагаанд Австрали, Турк улсуудаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook