Үзсэн: 150

ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДРИЙГ УГТАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Олон улсын сувилагчийн өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийнсалбарт идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа сувилагч нарыг шагнаж урамшууллаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-очир нар гардуулан өглөө.

Дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр

Эрүүл мэндийн төвийн Чих хамар хоолойн сувилагч Ц.Алтан-Эрдэм, 9 дүгээр хороо “Нандин хүсэл” ӨЭМТ-ын ахлах сувилагч Л.Хишигжаргал, 1-3 дугаар хорооны “Мэнд цолмон” ӨЭМТ-ын сувилагч С.Баасанжаргал, Б.Энх-Амгалан нар шагнагдлаа.

Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр

Эрүүл мэндийн төвийн Эмэгтэйчүүдийн сувилагч Б.Эрдэнэбилэг, тарианы сувилагч Б.Энэбиш, мэс заслын сувилагч Д.Батцэцэг, ДОХ/БЗХӨ сувилагч Г.Сайнцэцэг, 1-3 дугаар хорооны “Мэнд цолмон” ӨЭМТ-ийн сувилагч Э.Отгонбаяр нарыг тус тус шагналаа.

Засаг даргын “Баярын бичиг”-ээр

Эрүүл мэндийн төвийн шүдний сувилагч Р.Ерөөлмаа, 9 дүгээр хороо “Нандин хүсэл” ӨЭМТ-ийн сувилагч М.Баярцэцэг, “Гүсү дэвү” ӨЭМТ-ийн сувилагч М.Рэгзэдмаа, “Тэгш-Өлзий” ӨЭМТ-ийн сувилагч Б.Чимгээ, “Мэнд цолмон” ӨЭМТ-ийн үйлчлэгч, туслах ажилтан Д.Энхмаа, сувилагч И.Болортуяа нарыг шагнаж урамшууллаа.   


Leave a Reply

  • Facebook