Үзсэн: 232

НЭГДСЭН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дүүргийн төсөвтэй харилцагч Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нарын 2017 оны ээлжит нэгдсэн зөвлөгөөн  2017 оны 5 дугаар сарын 19-ны өдөр зохион байгуулагдлаа.

Нэгдсэн зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын  дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Дотоод аудитын албаны дарга Ц.Жаргалтай, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд, төсөвт 67 байгууллагуудын  нягтлан  бодогч  нар  оролцлоо.

Нэгдсэн зөвлөгөөнөөр “Дүүргийн 2016 оны Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүгийн нэгдсэн  тайланд санхүүгийн тайлангийн аудит хийж, аудитаас гарсан дүгнэлт, зөвлөмж, тайланд дурдагдсан зөрчил, дутагдлыг арилгах арга зам, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд зохион байгуулах ажлын чиглэл, түүний үр дүн”-гийн талаар, “Дотоод аудитын төсвийн байгууллагад 2016 онд хийсэн шалгалтын ажлын үр дүн, цаашдын чиг хандлага”-ын талаар, “2016 онд  зохион байгуулсан сургалт, зөвлөн туслах,  мэргэжил арга зүйгээр хангах, шалган зааварчлах  ажил, мэдээ судалгаа авалтын ажлын үр дүн, цаашид анхаарах асуудал”-ын талаар тус тус хэлэлцлээ.

Зөвлөгөөний үеэр Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар үр бүтээлтэй ажилласан нягтлан бодогч нарт  дүүргийн 25 жилийн ойн медаль гардуулсан гардууллаа.

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook