Үзсэн: 185

“НОМИН” ХХК-ИЙН ХЯМДРАЛТАЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЯВАГДАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойг угтаж зохион байгуулж буй ажлын хүрээнд “Номин” ХХК-тай хамтран иргэдэд хямдралтай, сугалаатай боломжит худалдан авалтыг хийх нөхцөлийг бүрдүүлж “Тусгаар тогтнолын талбай”- д үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдааны үеэр хямдралтай, сугалаатай, азтан шалгаруулах гэх мэт олныг хамарсан сонирхолтой үйл ажиллагаанууд зохиогдож байгаа юм. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Номин” ХХК-ийн 25 жилийн ой энэ жил тус тус тохиож байгаагаараа онцлог болж байна.

“Номин” ХХК нь Чингэлтэй дүүрэгтэй хамтран 10 дахь жилдээ үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-ныг дуустал үргэлжилнэ.

 

Leave a Reply

  • Facebook