Үзсэн: 240

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд “Нэгдсэн эмнэлэг”-ийн барилгын асуудлаар Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа болон албаны хүмүүстэй санал солилцлоо.

Дүүргийн хувьд иргэддээ “Эрүүл мэндийн төв” салбар,  “Бага тойруу” салбар,  “Хайлааст” салбар,  Нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн амбулатори болон 19 хорооны “Өрхийн эрүүл мэндийн 16 төв”-өөр дамжуулан эмнэлгийн анхан болон хоёрдогч шатлалын үйлчилгээг үзүүлж байна. Дүүргийн хэмжээнд нэг эмчид 463,4 хүн ногдож байгаа бөгөөд жилд дунджаар 227 оронд 8413 иргэн хэвтэн эмчлүүлж байна.

 

Leave a Reply

  • Facebook