ЗУСЛАНГИЙН БҮСИЙН НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ БОЛЛОО

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 01-р сарын 04-ны өдрийн А/04 тоот “Нийслэлийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” тушаалаар, дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны А/17 тоот “Нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” захирамжийн дагуу зуслангийн бүсийн нийтийн их цэвэрлэгээний ажлыг  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн удирдамж, төлөвлөгөө батлуулан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн зуслангийн бүсийг хамарсан цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажиллаа.

Их цэвэрлэгээгээр 19 дүгээр хорооны ажлын алба, 12 хэсгийн ахлагч болон иргэд аж ахуйн нэгж байгууллагууд идэвх санаачлагатай оролцлоо. “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ний харьяа иргэдийн бүлгийн 67 иргэн, 2 ХХАА ажилтан, 4 олон нийтийн байцаагч “Найши трейд” ХХК-ийн 36 ачигч, жолооч мөн Ганди үйлдвэрлэл үйлчилгээний сургуулийн 14 оюутан  оролцож нийт 130 гаруй хүн цэвэрлэгээний ажилд хамрагдан 75,000 м2  гаруй цэвэрлэгээг Сэлбэ голын дагуу Майхан толгойгоос дээд салхит хүртэл цэвэрлэн ажиллаа.

Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг “Найши трейд” ХХК хог тээвэрлэгч байгууллага 9 машинаар тээвэрлэлт хийж 25 гаруй тн хог хаягдлыг хогийн цэгт төвлөрүүлэн ажиллалаа.

ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХЭЛТЭС

 

 

Leave a Reply

  • Facebook