АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн хэрэгжилтийн явц байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдөр уг ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо. Хуралдааныг Засаг даргын төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол удирдан явуулж ажлын хэсгийн хүрээнд хийгдэх ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах талаар хэлэлцлээ. 

 

Leave a Reply

  • Facebook