“БИД БҮГДЭЭРЭЭ ХӨГЖИМЧИН” ТӨСЛИЙН ШИЛДГҮҮДИЙН ТОГЛОЛТ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс уламжлал болгон 5 дахь жилдээ уламжлал болгон “Бид бүгдээрээ” төсөлт ажлыг зохион байгуулж байна. Энэ жилийн төсөлт ажил “Бид бүгдээрээ хөгжимчин” төсөл юм. Уг төсөл нь хөгжмийн хэмнэл аялгууг сонсож, энгийн хөгжмийн зэмсэг ашиглан хөгжим тоглох арга зүйг оновчтой сонгох, хүүхдэд урлагийн мэдлэг олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

“Бид бүгдээрээ хөгжимчин” төсөлд Чингэлтэй дүүргийн 28 цэцэрлэгийн 840 хүүхэд оролцсоноос эцсийн шатанд 9 цэцэрлэгийн шилдэг хамтлагийн 270 хүүхэд шалгарчээ. Шалгарсан шилдэг үзүүлбэрүүдийг өнөөдөр эцэх эх, багш, найзууддаа тоглож сонирхууллаа.

Үндэсний хөгжим, энгийн хөгжмийн зэмсэг, байгалийн болон хаягдал материал ашиглан хийсэн хөгжмийн зэмсэг ашигласан байна.

Үйл ажиллагаанд ӨМӨЗО-ны Сөнд баруун хошууны Монгол үндэсний хүүхдийн цэцэрлэгийн “Уран шувуухай” хамтлагийн хүүхдүүд, багш нарын хамт урилгаар ирж оролцлоо.

Leave a Reply

  • Facebook