ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Хороодын Засаг даргын нарын шуурхай зөвлөгөөн 05 дугаар сарын 11-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр өмнөх шуурхайгаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Амартүвшин танилцууллаа.

Цаг үеийн холбогдолтой асуудлаар Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж мэдээлэл хийж үүрэг даалгавар өглөө. Үүнд, хороодын ажилтнуудын цаг ашиглалт, 05 дугаар сарын 27-ны өдөр болох гудамжны баярын арга хэмжээнд хороод хэрхэн оролцох, хүүхдийг баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, “Алдарт эх”-ийн одон гардуулах болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах талаар мэдээлэл хийлээ.

2017 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Цэргийн штабын офицер, дэд хурандаа Ц.Эрдэнэбаатар мэдээлэл хийв. Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир “Бид сайн сайханд дагуулна” өдөрлөгийн талаар, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган “Уран үйлчин” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулах талаар тус тус танилцуулав.

 

 

Leave a Reply

  • Facebook