ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НИЙТИЙН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

 

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд спорт, урлаг, соёлын олон төсөл хөтөлбөрүүдийг мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран хэрэгжүүлж байна.

Монголын нийтийн бүжгийн спортын холбоотой хамтран Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах нийтийн бүжгийн спортын “Хаврын баяр-2017” нээлттэй тэмцээнийг 2016 оны 05 дугаар сарын 26-аас 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тэмцээнд хот, хөдөөгийн 18 багийн 200 гаруй тамирчид өрсөлдөж байна. Тэмцээн Нийтийн бүжгийн ордон буюу “Ритм” клубт зохион байгуулагдаж байна.

Нийтийн бүжгийн спортыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, иргэдийн эрүүл мэнд, гоо сайхны боловсролыг дээшлүүлэх,  сонирхогч бүжигчид, тамирчин, багш, дасгалжуулагч, дэглээч нарын авьяас билгийг хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээнийг нээлттэй зохион байгуулснаар Чингэлтэй дүүргийн иргэд, хүүхэд залуучууд, ахмадууд бусад аймаг дүүргийн баг тамирчидтай туршлага хуваалцах боломж бүрдэнэ.

Leave a Reply

  • Facebook