ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ УЛААН-ҮД ХОТЫН СОВЕТСКИЙ ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧИЛЖ БАЙНА

Улаан-Үд хотын Советский дүүргийн зочид төлөөлөгчид Чингэлтэй дүүрэгт айлчилж байна. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нар зочдыг угтан авч уулзлаа.

Улаан-Үд хотын Советский дүүргээс тус дүүргийн 1-р орлогч Франк Игорь Георгивич, Хот тохижилт хариуцсан орлогч Чебаков Владимир Сергеевич, Алс байрлах бичил хорооллууд хариуцсан орлогч Дармаев Владиелав Гаврилович, Улаан-Үд хотын зөвлөлийн депутат Шагжиратов Валерий Павлович нар хүрэлцэн ирлээ.

Уулзалтын хүрээнд хамтын ажиллагаа, ерөнхий боловсролын сургуулийн багш солилцоо болон хамтын ажиллагаатай гадаадын улс орнуудын багш, сурагчдын Математикийн олон улсын уралдааны талаар санал солилцлоо.

Зочид Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төв, Хүүхдийн амбулатори, “Чингэлтэйд үйлдвэрлэв” төвүүдээр танилцаж байна. Мөн 05 дугаар сарын 27-нд болох “Бид сайн сайханд дагуулна” уриатай баярын үйл ажиллагаанд урилгаар оролцох юм.

 

 

Leave a Reply

  • Facebook