ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН БАЯР БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар “Бид сайн сайханд дагуулна” уриатай иргэдийн баярыг зохион байгууллаа. Уг үйл ажиллагааг Соёл урлагийн их сургуультай хамтран 5 дахь жилдээ уламжлал болгон зохиож байна. Соёл урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, амьдралын нийтлэх соёлыг төлөвшүүлэх, үндэсний соёл урлаг, өвийг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготой уг өдөрлөг Чингэлтэйчүүдийн талархлыг хүлээсэн хүсэн хүлээдэг баярын нэг юм.

Энэ жилийн баярын арга хэмжээ дүүргийн 25 жилийн ой давхар тохиож байгаагаар онцлог боллоо. Өдөрлөгт “Бид бүгдээрээ хөгжимчин” уралдааны авьяаслаг хүүхдүүд, “Бидний бахархал” ардын урлагийн наадмын тэргүүн байр эзэлсэн сургууль, цэцэрлэгүүдийн хүүхэд багачууд, ахмад настны төлөөлөл “380 гаруй ахмад настан, дүүргийн удирдлага иргэд гээд нийт 1500 гаруй хүмүүс баярын жагсаалд алхлаа.

Баярын жагсаал СУИС-аас эхлэн Анкарагийн гудамжаар явсаар Тусгаар тогтнолын талбайд урлагийн тоглолтоор үргэлжилсэн юм.

Өдөрлөгийн үеэр дүүргийн хэлтэс албадын танилцуулга самбарууд, иргэдээс санал авах хэсэг, худалдаа үйлчилгээний цэгүүд, хүүхдийн тоглоом зэрэг үйлчилгээ иргэдэд хүрснээс гадна хөгжөөнт тоглоомууд, асуулт хариултын АХА тэмцээн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдлаа.

 

Leave a Reply

  • Facebook