16 НАСТНУУД АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ ӨРГӨЖ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

Чингэлтэй дүүргийн “Бид сайн сайхныг дагуулна” гудамжны баярт дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон идэвх зүтгэлтэй оролцож, бүртгэлийн үйлчилгээгээ үзүүлэх, мөн Монгол улсын иргэн болж, шинээр цахим үнэмлэх авч буй 16-настнууддаа иргэний бичиг баримтыг андгай өргөх ёслол үйлдүүлэн, Монгол хүний эрхэмлэх 9 зүйлийг дурдсан дурсамж, эрдмийн дээд эрхэм бэлэг болсон номын хамт тэдний ирээдүйн ажил үйлс, эрдэм мэдлэгт нь өндөр амжилт хүсэж, ёслол төгөлдөр гардуулж өглөө. Энэхүү үйл ажиллагаанд дүүргийнхээ түүхт 25 жилийн ойг бэлгэдэн 25 шинэхэн 16 настнуудыг хамрууллаа. Мөн хуран цугласан иргэддээ мэндчилгээ дэвшүүлж, хамтлаг бүжгийн үзүүлбэр үзүүлж, баярын парад алхалтад оролцлоо.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook