ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР АЖИЛЛАХ АЖИЛТНУУДАД ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын бүртгэлийн хэлтэс Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/467 дугаар тушаалын хөтөлбөрийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар Чингэлтэй дүүрэгт ажиллах итгэмжлэгдсэн ажилтнуудад эрх зүйн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг хэлтсийн дарга М.Ганчимэг нээж үг хэлэн, эхний хичээл Сонгуулийн тухай хууль тогтоомж, сонгогчийн нэрсийн жагсаалт үйлдэх, давхардал шалгах, сонгогч шилжих журмын талаар жишээ баримттай, практик талаас анхаарах шаардлагатай асуудлуудыг дурдан, хууль эрх зүйн ойлголттой хослуулан, энгийн ойлгомжтой байдлаар мэдээлэл өглөө. Мөн тус хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Энхмэнд Төрийн нууцын талаарх хууль эрх зүйн ойлголт мэдээллийг хүргэлээ.

Энэхүү сургалтын зорилго нь сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, батлагдан гарсан дүрэм журмыг таниулах, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой анхаарах асуудлуудын талаар итгэмжлэгдсэн ажилтнууд болон улсын бүртгэлийн ажилтнуудад сургалт зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангахад оршиж байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

 

 

Leave a Reply

  • Facebook