“ДАШВААНЖИЛ” ХХК-НЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Жаргалтай орчин-Ногоон хөгжил” зорилтын хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тодорхой ажлууд төлөвлөгдсөн юм.

Энэхүү ажлыг зохион байгуулах дүүргийн ажлын хэсэг нь “Дашваанжил” ХХК-ны удирдлагуудтай уулзаж нүүрсээр ажилладаг уурын зуухтай сургууль, цэцэрлэг, хороо зэрэг төрийн байгууллагуудыг шингэрүүлсэн хий /LPG/, цахилгааны халаалтад (хэрвээ цахилгааны хүчин чадал нь хүрч байвал) шилжүүлэх, айл өрхийн хийн хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдэд мэдлэг олгох сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцох уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтад дүүргийн ажлын хэсгийн ахлагч бөгөөд Төсөл хариуцсан Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол, “Дашваанжил” ХХК-ны Ерөнхий захирал Н.Баатаржав болон бусад албаны хүмүүс оролцлоо.



Leave a Reply

  • Facebook