БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т ОРОЛЦЛОО

Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/144 дүгээр тушаал, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалын  дагуу 5 дугаар сарын 29-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчин, харьяа байгууллагуудын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах Батлан хамгаалах яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб оролцож, Батлан хамгаалах багц хуулийн талаар иргэд, хүүхэд, залуучуудад зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Энэ үеэр Цэрэг спортын “Дөл” тэмцээний 2-р шатанд 3 дугаар байр эзэлсэн 24-р сургуулийн “Хар сүлд” багийн бүрэлдэхүүн жагсаалын үзүүлэх тоглолтоо иргэдэд үзүүлж сонирхууллаа.

Leave a Reply

  • Facebook