быстрый займ на карту
Үзсэн: 1359

ХОРООДЫН ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд  хороодын хамтарсан багийн гишүүдийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн ойлголт өгөх мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж чадавхжуулах сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгынн газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Дэлийн Зөн Монгол ОУБ-ын Чингэлтэй, Хайлааст Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.

Сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд, “Хамтарсан багийн түүхэн хөгжил, олон салбарын мэргэжилтнүүд хамтран ажиллах нийгмийн хэрэгцээ шаардлага”, “Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэдтэй ажиллах арга зүй” “Аюулгүйн зэргийн үнэлгээ хийх журам”, ”Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх журам, анхаарах зүйл”, “Хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх”,  “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчтой ажиллах арга зүй”  сэдвүүдийн хүрээнд Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, “Монгол өрх” ТББ-ын сургагч багш нар явуулж, хамтарсан багийн 68 гишүүн хамрагдав.

Leave a Reply

  • Facebook