быстрый займ на карту
Үзсэн: 1229

ЭХ ҮРСИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС 15-Р ХОРООНЫ ХҮҮХДҮҮДЭД БЭЛЭГ ГАРДУУЛЛАА.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 1-19 хороодын зорилтот бүлгийн хүүхдүүддээ эх үрсийн баярыг тохиолдуулан бэлэг гардуулах ажиллагааг явуулж байна. Уг ажлын хүрээнд дүүргийн 15 дугаар хорооны бүтэн өнчин 21, хагас өнчин 115, хөгжлийн бэрхшээлтэй 33, амьжиргааны баталгаажих төвшинээс доогуур орлоготой өрхийн 104 нийт 273 хүүхдүүдэд бэлэг гардуулах үйл ажиллагааг 2017 оны 05-р сарын 29-ний өдөр 15 хорооны Иргэний танхимд зохион байгууллаа. Үйл ажиллагааг дүүргийн ЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс болон хорооны Засаг дарга, Засаг даргын Ажлын албаны бүрэлдэхүүн хамтран зохион байгуулж явууллаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook