быстрый займ на карту
Үзсэн: 1418

МЁНЖИ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Солонгос улсын “Сонам” Анагаах Ухааны Их Сургуулийн “Мёнжи” эмнэлэг хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.  Энэхүү үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж,  5 дугаар хорооны Засаг дарга С.Амарбаясгалан нар оролцлоо.

Чингэлтэй дүүрэг, Мёнжи эмнэлэг хооронд хамтын ажиллагааны тогтолцоог байгуулж, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэх, эмнэлгийн чанартай үйлчилгээг үзүүлэх зэргээр эмнэлгийн үйл ажиллагааны харилцан хөгжлийг эрэлхийлэх зорилготой энэхүү санамж бичгийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Сонам дүүргийн Мёнжи Олон улсын эрүүл мэндийн төвийн менежер Жей Шим нар үзэглэлээ.

Уг гэрээний хүрээнд Бүгд Найрамдах Солонгос улсын Мёнжи эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн хүүхдийн амбулаторитой хамтарсан үзлэгийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж хүүхдүүдэд үзлэг эмчилгээ хийх юм.


 

 

Leave a Reply

  • Facebook