быстрый займ на карту
Үзсэн: 1358

33 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДЭД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

1982 оноос эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд зохион байгуулж ирсэн “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнд нийслэлд түрүүлсэн 33 дугаар цэцэрлэгийн “ЗОХИЦУУЛАГЧ” багийн хүүхдүүд, багш нарт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүндэтгэл үзүүллээ.

34 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээн нь хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, таниулах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх зорилготойг Засаг дарга Ж.Эрдэнэбат онцолж, дүүргийнхээ 25 жилийн ойд том бэлэг барьсныг тэмдэглэн хэлж, хүүхэд бүрт гарын бэлэг, бэлтгэсэн багш нарыг дүүргийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook