быстрый займ на карту
Үзсэн: 1912

ХЭСЭГЧИЛСЭН ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ БУЮУ ДЭД БҮТЦИЙН ТӨВ (СЕРВИС ЦЕНТР)-ИЙГ ХЭРХЭН БАЙГУУЛАХ ТАЛААР ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛАВ

Улаанбаатар хотын айл өрхүүдийн 58 хувь нь гэр хороололд төвлөрөн оршдог бөгөөд инженерийн шугам сүлжээний хүртээмжгүй байдлаас болж хатуу түлш, нүүрс түлж дулааны асуудлаа шийддэг боловч энэ нь агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгаралтын дийлэнх хувийг үүсгэдэг байна.

Барилга хот байгуулалтын яам, нийслэл, дүүргийн зүгээс энэхүү асуудлыг шийдвэрлэхээр хэсэгчилсэн инженерт хангамжтай Дэд бүтцийн төв буюу “Сервис центр”-ийг гэр хорооллын 200 болон түүнээс дээш өрхийн дунд барьж байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны тодорхой хэсгүүдэд ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд иргэдийн оролцоотой “Иргэдийн бүлэг” байгуулах, “Сервис центр”-ийн үйл ажиллагааг танилцуулах уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтад дүүргийн Төсөл хариуцсан Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол, Нийслэлийн Гэр хорооллын Дэд бүтцийн газрын орлогч дарга Ч.Батбилэг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.


 

 

 

Leave a Reply

  • Facebook