“АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эх үрсийн баярыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслолын ажиллагааг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа.

Ёслолын ажиллагаанд  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол болон дүүргийн төлөөлөгчид бусад хэлтэс албадын дарга, Хороодын Засаг дарга нар оролцлоо. Энэ удаад “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоор 21 эх, хоёрдугаар одонгоор  335 эх одонгоор энгэрээ мялаалаа.

 

Leave a Reply

  • Facebook