МЁНЖИ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ҮЗЛЭГ ОНОШЛОГОО ХИЙЛЭЭ

Бүгд Найрамдах Солонгос улсын “Сонам” Анагаах Ухааны Их Сургуулийн “Мёнжи” эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтарсан “Эрүүл Монгол хүүхэд” сайн үйлсийн аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн иргэд болон хүүхдүүдэд үзлэг хийлээ.

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн амбулатори дээр Мёнжи эмнэлгийн Хүүхдийн халдварт өвчин, хоол боловсруулалт, хоол тэжээл, амьсгалын замын эрхтний өвчин, харшлын эмч, профессор Ким Чун Мин хүүхдүүдэд үзлэг хийлээ.

Дотрын болон, мэс засал, анхан шатны үзлэг оношлогоог Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны өрхийн эмнэлэг дээр Судасны мэс засал, Хөлний венийн судасны бүдүүрэл, бөөр шилжүүлэн суулгах мэргэшсэн эмч, профессор Ли Жон Хүн, элэгний хатуурал, элэгний хорт хавдрын мэргэшсэн эмч, профессор Ин Жун Нел болон эмч мэргэжилтнүүд иргэдэд үзлэг хийлээ.

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook