ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮД ГАДНА ТАЛБАЙГАА ТОХИЖУУЛАХ ЗУРАГЛАЛ ЗАГВАР ГАРГАЖ, ТҮҮНИЙГЭЭ БҮТЭЭЛ БОЛГОН ТАНИЛЦУУЛЛАА.

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойг тохиолдуулан салбар бүрт 25 бүтээлч ажил өрнөж байгаагийн нэг нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын “Алаг цэцэгс бидний орчин” тохижилтын ажил юм. Дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу нийт боловсролын байгууллагууд 2017 оны 08, 09 дүгээр сард дүнгээ гаргах бөгөөд энэхүү ажлаа угтаж, цэцэрлэгийн хүүхэд багачуудын дунд гар зургийн уралдаан, нийт багш, эцэг эхчүүдийн дунд хамтын бүтээлийн уралдааныг зохион байгуулж шилдгүүдээ тодруулан шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргаж нийт удирдлагууд багш, эцэг эхчүүд, иргэдэд танилцуулсан байна.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Санхүү, төрийн сангийн дарга Ж.Орхонбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль нар оролцлоо.

Уралдааныг “Ягаан зулзаахай” цэцэрлэг ивээн тэтгэж, дэмжлээ. Тус цэцэрлэг нь  сүүлийн 2 жилийн  дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэстэй  хамтран ажиллаж, багш хүүхдийн хөгжлийг дэмжсэн хэд хэдэн бүтээлч ажлуудыг ивээн тэтгэж хамтран ажиллаж үр дүнд хүрсэн байна.

Тухайлбал: “Нэг гараа тэгш болож” төсөлт ажлыг 4.0 сая, “Залуу багшийн манлайлал” төсөлт ажлыг 2.0 сая, “Алаг цэцэгс бидний орчин” сэдэвт бүтээлийн уралдааныг 2.0 сая төгрөгөөр тус тус ивээн тэтгэсэн байна. “Ягаан зулзаахай” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч О.Дашням болон гэр бүл, ах дүүс, ажлын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Уралдаанд цэцэрлэгийн гадна талбайгаа тохижуулах зураглал загвар гаргаж, түүнийгээ бүтээл болгон танилцуулсан нийт цэцэрлэгийн багш хамт олонд талархал илэрхийлж, шалгарсан 13 байгууллагыг “Эко боловсролыг дэмжигч ногоон цэцэрлэг” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн гар зургийн уралдаанд амжилттай оролцож 1, 2, 3, тусгай байр  эзэлсэн 30  хүүхдийг Өргөмжлөл,  иж бүрэн хичээлийн хэрэглэл, гарын бэлгээр шагнаж урамшууллаа.

Leave a Reply

  • Facebook