“ХАР СҮЛД” БАГИЙН СУРАГЧДЫГ ДҮҮРГИЙН “ШИЛДЭГ ХҮҮХЭД” МЕДАЛИАР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

 

Цэрэг спортын “Дөл” тоглолтын 3 дугаар шат буюу нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд дүүргээс шалгарч оролцсон ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн “Хар сүлд” багийн сурагчдыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар “Дүүргийн шилдэг хүүхэд” медалиар шагнаж урамшууллаа. Мөн дасгалжуулч багш Б.Батцогтыг Чингэлтэй дүүргийн “Хөдөлмөрийн алдар” медалиар шагнасан юм.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний түүхт 96 жилийн ойн хүрээнд Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, Монгол Улсын цэргийн байгуулалтын тогтолцоо, Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагаа, орон нутагт болон олон нийтэд сурталчлан таниулах зорилготой тус тэмцээнийг Чингэлтэй дүүрэг жил бүр зохион байгуулж байна. Тухайлбал, 1 дүгээр шатанд ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангиудыг бүрэн хамруулж, шалгарсан ангиуд бүрэн бүрэлдэхүүнээрээ дүүргийн тэмцээнд орж, ур чадвар авхаалж самбаагаа сорьдог онцлогтой.

Leave a Reply

  • Facebook