83 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын 83 дугаар цэцэрлэг нь 240 хүүхдийн хүчин чадал бүхий өргөтгөлийн барилгаа хүлээж авлаа. Тус барилгыг “Рендербау” ХХК богино хугацаанд барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

Дүүргийн зүгээс тус цэцэрлэгийг иргэдийн эрэлт, хүсэл сонирхолд нийцүүлэн 24 цагийн үйл ажиллагаатай байлгахаар тооцоо судалгаа хийж, мэргэжлийн байгууллагуудад хандаад байна. Энэ үүднээс цэцэрлэгийн барилга,  шинэ хичээлийн жилээс эхлүүлэх үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах зорилготой нээлттэй өдөрлөгийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Нээлттэй өдөрлөгт нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч н.Баатархүү, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга н.Дашдэмбэрэл зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Чингэлтэй дүүрэгт 24 цагийн 1 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Тус цэцэрлэгийн хүүхдүүдийн 80% нь Хайлааст, Дэнжийн мянга, Чингэлтэй гэсэн чиглэлээс явдаг. Иймд байршлын хувьд иргэддээ хүртээмжтэй байх зорилгоор тус өргөтгөлийн барилгыг 24 цагийн үйл ажиллагаатай болгож байна. Мөн тус цэцэрлэгийн гал тогоог жишиг хэлбэрээр тохижуулахаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран зураг төслийг боловсруулж эхлээд байна.83 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

 

Leave a Reply

  • Facebook