“ХАМТДАА ХӨГЖЬЕ” СОНИНЫ ЭЭЛЖИТ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

 

“Хамтдаа хөгжье” сонины 2017 оны ээлжит дугаар дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдын амжилт бүтээлийг онцолсон байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийг дүүргийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 24-ний 61 дүгээр захирамжаар Сагсан бөмбөг, Волейбол, Жудо бөх, Софт теннис гэсэн спортын 4 төрлөөр байгуулж байсан бол 2015 он хүртэл спортын 11 төрлөөр, 2016 онд 100 буудалт даам, таеквондо гэсэн 2 төрлийг нэмэн, спортын 13 төрөл болон өргөжүүлж, нийт 300 гаруй өсвөрийн тамирчин амжилттай бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Өсвөрийн шигшээ багийнхны амжилтын гараа, хөлс хөдөлмөр, бэлтгэл сургуулилт, сонирхолтой ярилцлага, захидал, нийтлэлийг Та бүхэн шимтэн уншаарай. Дугаарыг дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын өсвөрийн сэтгүүлчид бэлтгэн иргэдийн хүртээл болгож байна.

Leave a Reply

  • Facebook